Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шилдгээр шалгарчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/8.jpg
legacy:8 3/7.jpg

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар 2025 оны нийслэлийн шилдэг цагдаагийн газраар шалгарсан байна. Өнөөдөр тус газрын тайлангийн хурлын үйл ажиллагаа болсон бөгөөд арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо оролцож Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого шийдвэрийн талаар ярилцаж тэргүүний шилдэг алба хаагчдад шагнал гардуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар нь гурван хэлтэстэй бөгөөд урьдчилан сэргийлэх ажлаараа тэргүүлж, давтамжтай дуудлага мэдээллийг хамгийн ихээр бууруулсан амжилтаар шинэ оноо угтаж буй аж.

legacy:8 3/9.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хотын уугуул иргэн

    Тангаргаа өргөөд ажил үүргээ хэрэгжүүлээд явж байгаа хүчний байгууллагыг шилдэг мэлдэг гэж шалгаруулах нь ёстой зохимжгуй. Бусад цагдаагийн газрууд нь тэгээд муу ажиллаж байгаа юм уу. Нийгмийн хэв журам сахиулах ажил ямар социалист уралдаан юм уу. Шал тэнэг бөгөөд утгагуй: