Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2026/03/67824fe1e90d113800221813.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдсан “Мөсөн хотхон”-ыг танилцуулах үеэрээ эрчим хүчний төслүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төслийг хэрэгжүүлнэ. ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бид ирэх онд цахилгаан болон хийн шилжилтийг хийнэ. Улаанбаатар хотод хатуу түлш түлж байгаа 174 мянган өрх бий. Энэ жил хоёрдугаар сарын 1-н гэхэд 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлж байна. Айлууд сэтгэл хангалуун байна” гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Нямбаатар юм хийгээд байнаа. 2027 онд овоо хэдэн ажлых нь үр дүнг бодитой харах үлдлээ. Одоо “ажлаа хий”. Манайхан чинь “ажлаа хий” гэсэн гэсэн бичиг бариад талайгаар л нэг гороолцгоосон биз дээ? Одоо ажлийг нь хиылгэе.

  • З
    Зочин

    Метро, Туулын хурдны зам, трамвай, дүүжин тээвэр, 5-р станц гээд л баахан юмны нэг ч амжилттай хэрэгжиж дуусаагүй, бас л өмнөх шигээ дампуурах шинжтэй байхад нэмээд л төсвийн мөнгийг галзуу хүн шиг хяналтгүй үрэх юм энэ Бактер. Ядахдаа эхлээд нэгийг нь дуусгаж байж дараагийнх руу орооч. Хайран мөнгийг үрээд дараа нь Элбэгдорж шиг гадагш зугтах байх даа.

  • Z
    Zochin

    Ymarch bolovsrolgui.ediin zasgiin anhni medleggui.zuudeeree tatvar tulugchiin mungiig hytadad egedeg hun.Eniug dagaad Zandangiin namirch bgaa ichmeer uom.Argagui Zamdangiin huuhed 7 terbumaar borjur hiisen.ATG.SHuuh uo ch duugarch chadahgui.hedhen hun l suiruulj duuslaa.Hoeulaa yg adailhan taar shuudaigaa batlaj bga biz.