Ч.Анар: Б.Пүрэвдорж гишүүн “Намайг гомдоож болохгүй шүү“ гэж байна лээ. Юу ч гэсэн үг юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:anar gishuun/449461206_7653645961414852_3318698322711150984_n (1).jpg

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар "Би гайхаад байна. "Төр данхар байна. Танай нам ТӨХК-иудаар намын санхүүжилт хийж байна" гэж ярьдаг намынхан ТӨХК, хувьчлалтай холбоотой тогтоолын төслийг яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Б.Пүрэвдорж гишүүн "Намайг гомдоож болохгүй шүү" гэж байна лээ. Тэр нь юу ч гэсэн үг юм" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ард

    90 д оны хувьчлал шиг л юм болно хадгаламжиндаа сохор зоосгүй ард түмэнд ямар ч хүртээлгүй хулгай хийж баяжсан улс төрчид гадныханаар дамжуулж эзэн сууна тэгээд тог цахилгааны үнээ нэмнэ дээрээс нь их хэмжээний зээл аваад оюутолгойн араас оруулна өөр харах сайн өнцөг харагдахгүй бна луйварчидаа!!!!