Г.Дамдинням: 2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. Өнөөдөр 75 вагон АИ-92 бууна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Damdinnyam/дамдинням.jpg

Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудаар урт дараалал үүсч, шатахуун хомстолтой байгаа талаар мэдээллийг олон нийтэд ихээр шүүмжилсэн. Тэгвэл эл нөхцөл байдалтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уучлал хүслээ. Тэрбээр "2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний 2 сарын хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    буж

    Эртнээс үнэнийг хэлэхгүй дээ. Ард түмэн ойлгох бсан.

  • З
    Зочин

    Man gulugnuudiig yah ve

  • З
    Зочин

    заа яахав сураагүй юм биш уучлал үзүүлье дээ, үргэлжлүүлээд оруулж ирээд байхыг бодоорой хөдөөд түлш л хангамаар байна хөө