“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2025/12/kha.jpg

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцож буй Монгол бахархал болсон “The MongolZ” баг нь ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг боллоо. “The MongolZ” баг нь зөвхөн цахим спортын амжилтаар зогсохгүй, дэвшилтэт технологи, цахим орчны давуу талыг ашиглан эх орноо, Монгол үндэстнийг бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг, шинэлэг дүр төрхийг цогцлоож байгаагаараа онцлог юм.

legacy:golomt/график/53.jpg

“The MongolZ” баг Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

legacy:golomt/график/ikh.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бөгс долоогч

  • З
    Зочин

    ULS TOR OROOGUI BAIHAD AMJILT GARAAD BOLOOD BAIHAD TA NARIIG DAGVAL TEGEED DUUSAA BOHIR ULSUUDAAS HOL BAI DUU NAR ZUGEER DASGAL SURGUULAA HIIGEED YAV

  • З
    Зочин

    Төр бүх зүйлд оролцдог нь буруу жишиг. Бусад улсын тамирчид ер нь өөрсдийн зардлаар олон улсын олимп тэмцээнүүдэд оролцоод явдаг юм билээ.

  • M
    MongolZ

    Чам мэтийн чяцаалай ёстой хуцна биз

  • З
    Зочин

    За больж үз мөрийтэй тоглоом сурталчилдаг зүйлийг соёлын элч энэ тэр гэж шаахаа боль зүгээр өөрсдийн нэр хүндээ өсгөхийн тулд юу ч хамаагүй хийдгээсээ ичээч балай авгай батцэцэгээ