АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/puuje.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ.

Ташрамд дурдахад Д.Пүрэв-Очирыг хангалтгүй ажилласан гэж Булган аймгийн ИТХ дүгнэсэн гэдэг мэдээлэл олон нийтэд түгээд буй.

legacy:nyamhuu/Untitled1080x1350px1080x1350px.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шударга АРД

    Ард иргэдийг хохироосон хүн яавч аймгийн дарга хийж болохгүй. Энэ хүнд ухамсар байгаа бол сайн дураараа ажлаа өгөөд, хохироосон иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй. Шүүх дээр очиж тайлбараа өгөхгүй зугтаагаад байгаа нөхөр шүү дээ. Эрхэм троллуудаа наад хулхи гардаа сайн дамжуулж өгөөрэй.