Х.Нямбаатар: Нүүрсний илчлэг, агаарын чанарыг нүд, амаараа хэмжсэн ямар ч шийдэлгүй гишүүн дүү нарт харамсах юм даа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:nyambaatar hotin darga/2024/1202-1.png

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байнгын хорооны хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатарыг нүүрсний чанар хүртээмж асуусан сэтгүүлчийн асуултад "Чи хаанаас явж байгаа юм" гэх мэтээр хариулсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байдаг. Тэгвэл эл асуудалд Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Биднийг нэг сэдэвтэйгээ 20 жил хэрэлдэж, өдөр бүр жалга довны хэрүүл хийх зуурт C5-ын орнуудын эдийн засаг хурдацтай өсч Казакстан Боловсролын салбартаа Open AI тай гэрээ байгуулж, Киргиз Дэлхийн нүүдэлчдийн наадам (World nomad games) брендийг өөрийн болгож баталгаажуулж байна даа. Нүүрсний илчлэг, агаарын чанарыг нүд, амаараа хэмжсэн ямар ч шийдэл ярьдаггүй зарим гишүүн дүү нарт харамсах юм даа. Тэд минь муу л байвал сайн гэсэн зарчимтай. Нэг ч эдийн засгаа тэлэх солонгоруулах хууль санаачилж үзээгүй. Ажил хийж байгаа хүн бүрийг дуудаж загнадаг гишүүдтэй азгүй ч юм аа даа бид" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Оюунэрдэнэ, Нямбаатар нар хуйвалдаж цалин тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмээгүй байж, автомашины татвар, замын хураамжийг 5 дахин нэмж, Боржуур, шахмал түлшний асуудлыг шийдсэн. Энэ эх дүү хоёр суганы үснүүд Вэй шоронд байх ялтай. Бас олон юм бий, Ногоон автобусны мөнгө угаалтын Сумъяабазар удирдаж хийсэн, Сумъяабазараас Улсын циркийн авч улсад нь, хүүхдүүдэд өгмөөр байна.

  • И
    Иргэн

    Үнэн шүү. Ажил хийж байгаагаа ал үздэг нь монголчуудын зан. “Тамын тогооны” онолын сонгодог хэсэг нь. Лолой санбуу гэдэг нөхөр Монгол улсад тустай ганц ч зүйл хийгээгүй. Хоосон санбуу