МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг саатуулсантай холбоотойгоор МАН-ын Хяналтын хороо хуралдахаар болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/09/449731936_462846859710537_6956964046261247743_n.jpg

АТГ-аас Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нэгжлэг хийж, улмаар 48 цагийн хугацаагаар саатуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн шөнийн 03.00 цагт нэгжлэг дуусаж, холбогдох бичиг баримтуудыг хураан авсан байдаг.

Тэгвэл дээрх үйл явдалтай холбогдуулан МАН-ын Хяналтын хороо хуралдахаар болсон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.