БНСУ-ын алдарт юүтүбр Шин Ен Архангай аймгийн Хоргын тогоонд нэвтрүүлгийн зураг авалтад орж байхдаа унаж нас баржээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2025/09/horgiintogoo.png

Солонгосын жуулчин Архангай аймгийн нутагт аялах үедээ нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа" гэж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын алдарт юүтүбр 31 настай Шин Ен Хоргын тогооны дээд эрмэгээс унаж нас барсан байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсад нэвтрүүлгийн зураг авалтаар ирсэн бөгөөд Хоргын тогооны эрмэгт зураг авалтад орж байхад хүчтэй салхилсаны улмаас унаж нас барсан байна.