“Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден“ хотхонтой холбох 120 метр авто замын ажил эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/09/hunnuzam.png

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, "Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбох 120 метр авто замыг шинээр барих ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөж, “Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, тус компанийн эзэмшлийн агуулахыг буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барих юм. Гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сарын 15-нд тус замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ашгүй дээ буянтай үйлс бүтээж байна энэ замаар явган хүүхдүүп их явдаг сурнууль руугаа

  • З
    Зочин

    Ийм богино зам бариад түгжрэл бууруулах олон цэг байна аа. Жишээ Чингисийн өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд Аянчин дэлгүүрийн хойд талаар Номин юнайтедийн урд замтай холбох

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol