Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашины жолооч “Гар утсаа оролдож явсан“ гэж мэдүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/galttereg.png

СХД-ийн 24 дүгээр хорооны замд "Сэлгээний галт тэрэг саатуулсан байна" гэсэн мэдээллийг энэ сарын 27-ны 10:25 цаг ТЦА-наас шалгажээ.

Тодруулбал, УБТЗ-ын Сонсголонгийн 2-р километрийн "Номин"-гийн гармаар сэлгээний 3006-р галт тэрэг явах үед 41 настай жолооч нь "Toyota Prius-30" маркийн автомашиныг жолоодож яваад, сэлгээний галт тэргэнд шүргүүлж галт тэргийг саатуулсан зөрчил гаргасан байна.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд автомашины жолооч нь "Гар утсаар оролдож явсан" гэж мэдүүлжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм хариуцлаггүй жолоочийг шийтгэл нь өөр хатуу байх ёстой улам даварнаа тэнэгүүд л ийм үйлдэл гаргаж байгаа шүү!!!!!!!!

  • З
    Зочин

    Ийм тэнэгүүдийн жолоодох эрхийг насан туршид нь хас

  • З
    Зочин

    Муу орк үхэхгүй ёстой байсан юм