С.Баяр: Үндэсний амин шаардлагыг мэдэрдэг хүн АН-ын дарга болоосой. Монголд маань хэрэгтэй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/BayarS.jpg

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж буй. Хурлаар Нэр дэвшигчдийг бүртгэх хороог байгуулж, мөн өмнөх дарга Лу.Гантөмөрийн огцрох өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Энэ цаг мөчид Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж "АН даргаа сонгох аж. ТВ-ээр олон ярилцлага явна. Хүний эрх, хувийн өмчийг хамгаална, баруун төвийн намын үзэл баримтлал, үнэт зүйлээ сэргээх ёстой гэх зөв зүйтэй зүйл ихэнх нь ярив. Гэвч ганц нэг нь өөрийн намаа өөд татах зорилтоо ярихын оронд өрөөл МАН-ыг муулж харагдана. Манай бүх намд сайн муу, төрийн бодлого ойлгодог, ойлгодоггүй гишүүд бий. Тэрнээс өөдтэйг нь нэг газар, өөдгүйг нь өөр газар цуглуулсан юм байхгүй шиг. Сайн талаараа нэгдэх, зөв бодлого дээрээ нягтрах шаардлага цаашид ч байхаар шинжтэй. Үндэсний амин энэ шаардлагыг мэдэрдэг хүн АН-ын дарга болоосой. Монголд маань хэрэгтэй" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дут суугуул чи

    Нутгийн суугуул чи дутаж хоошоо байдаа , юм ойлгохгүй байж хурдан морь ярьдаг мэддэг юм шиг шаахаас чинь хавь илүү монголоо гэсэн санааг хэлээд байна хөгшин хүн улсаа бодож болохгүй юу тавиул гадныхантай холбогдсон өөдгүй хүнгуай

  • Н
    Нутгийн суугуул

    АН-ын даргад хэн сонгогдох нь энэ өвгөнд ямар падлий байна. Өөрийгөө улс төрөөс холдсон гэдэг атлаа хараад байхад, энэ нөхөр улс төрөө үе үе сангалзаад, улс төрийн асуудлаар элдэв коммент бичдэг болоод байгаа. Үе үе бяцхан амбиц нь хөдлөөд байдаг бололтой. Инээдтэй юмаа даа

  • З
    Зочин

    AXN XUSNG BOOW XXN VANAGN BOOB DOLOON URN SHINEGENE AMSI ANUSDI ALNI SEXSEER TOMSGN GOE DOLOOJ809.55877SEXSEER VANXANDAAD