Б.Пүрэвдорж: Өнөөдөр АН-ын ҮБХ намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж, 31-ний дотор даргаа сонгоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/puuj.png

Тун удахгүй Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхлэх гэж байна. Хурлын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр нэр дэвших хүмүүсийг бүртгэх хороог байгуулна. Улмаар нэр дэвшигчдийг бүртгэх явц гурван өдрийн турш үргэлжилнэ. Ингээд 31-ний өдөр намын даргаа сонгохоор байгаа. Тодорхой журамтай учраас наана зарлах нь асуудалтай.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм, хөтөлбөрөө хэлэлцээд, нэр дэвшигчдийг бүртгэх хороогоо байгуулна гэж ойлгож болно" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • С
    Сүрэн

    Мөнгөний зодоон,хоосон тархинуудын нанчилдаан,сүйрлийн тань төгсгөл,ардчилсан үзэл санааны төгсгөл,ховдогуудын цаддаггүй гүзээний тураалын эхлэл болох нь тодорхой.Та нарыг хэн ч тоохгүй.Монголын ард түмний ардчилсан үзэл санааг уландаа гишгэсэн АРВАН ТАВАН ТОЛГОЙ-той АТГААЛЖЫН ХАР МАНГАСНУУД ...