СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэдтэйгээ явж байхдаа тогтоол усанд унасан цахилгааны утасны тогонд цохиулж гэмтжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/08/536453071_754983183830235_3645976806509668368_n.jpg

Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд хоёр хүн унаад татаад хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиход, урьдчилсан байдлаар иргэн “Б” бага насны хүүхдийн хамт цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас, шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.

Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 11-310005 дугаарт мэдэгдээрэй.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ драгоны авто вокзалын бурууг тийшээ гаргаачээ

  • E
    Eruul ayulgui orchind amidrah erhtei irgen

    Tsahilgaan tugeeh suljeenees il zadgai utasnuudaa bugdiig n shalgaj yanzlah heregtei. Yanzlaagui hesegt ymar negen asuudal garval hariutslagiig n shuud tyhain hariutsan hesgiin darga nart uuruuleh yostoi. Ajlaa hiihgui baigaa gsn undesleleer

  • З
    Зочин

    Хариуцсан газрууд нь утаснууд аа цэгцлэх арга хэмжээ аваач,

  • I
    Irgen

    iim yumiig ter duuregiin tsahilgaanii baitsaagchid ni hariutslaga uureh heregtei shde tamine 🤗👍

  • Z
    Zochin

    Tegeed arga hemjee avaagui umuu?. Zovhon tegsen bn gej sonirhuulaad l boloo ym bh daa. Arai arai