Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн нөхөн олговорыг 80/20 болгох саналыг боловсруулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/08/luttaa.png

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай, “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.

Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдээс энхийг дэмжих ажиллагаатай холбоотой шинэчилсэн журмуудын хүрээнд журмын заалтад нийцэхгүй зарим найруулгын алдааг засварлах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлтийг хараат бус, бие даасан байдлыг бий болгож цахимжуулах, тавигдах шаардлагад сэтгэлзүйн сорилыг тусгах, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн НҮБ-аас олгодог нөхөн олговрын хэмжээ 70/30 байсныг 80/20 болгох зэрэг саналуудыг оруулж, дэмжсэн байна.

Нөхөн олговрыг 80/20 болгох саналын тухайд, энхийг сахиулагч нар үүрэг гүйцэтгэхдээ Монгол дахь цалингаа 100%, хилийн чанадад байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийн 70 хувийг хувьдаа, 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангах зориулалтаар “Хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчийн амьдралын баталгаа болсон уг нөхөн олговрын үүрэг гүйцэтгэгчид олгох хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд үзэж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах саналыг боловсруулах бэлтгэл ажлыг хийхийг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энхийг сахиулах гэдэг бол шоу, монголд ямар үр ашиггүй арын хаалганы ахлагч офицерууд дарга нартаа авилгал өгч явдаг, мөнгө хийх зорилготой ажил өөр юу ч биш. ийм юманд татвар төлөгчдийн урсаж байдаг утга учиргүй ажил. ер ньболцэргийн албыг цомхтгох хэрэгтэй оронд нь онцгой байдлын албаны төсөв орон тоог нэмэх хэрэгтнэй