“Хотын төвд бетон цутгаад, дээр нь ТҮЦ байрлуулчхаад, дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг байж болохгүй“ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/08/532413504_749864084342145_209212906600577352_n.jpg

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэвч тэдгээр ТҮЦ эрхлэгчид дахин ТҮЦ-ээ байрлуулж эхэлсэн тул өчигдөр нийслэлийн хэмжээнд ачиж, зөөж шилжүүлэх ажиллагаа явагдсан.

Уг үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж, дээр нь ТҮЦ байрлуулсан байна.

Хотын төвд бетон цутгаад, дээр нь ТҮЦ байрлуулчхаад, дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй.

ТҮЦ-ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө зайлуулах ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар зайлуулж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ” гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хотын дарга хүн хэдэн ТҮЦ-тэй ноцолдсоор хугацаагаа дуусгах нь дээ. 5-р цахилгаан станц, метро, дүүжин тээвэр, трамвай гээд том төслүүдээ болохоор чадахгүй. Мэдлэг, ур чадвар, боловсрол, толгой тархи нь хүрэхгүй.

  • З
    Зочин

    Эхлээд бетоноо цутгачихаад ТҮЦ-ээ дээр нь барьсан юм уу, ТҮЦ-ээ барьчхаад бетон цутгаж мануулсан юм уу? К кк

  • З
    Зочин

    Зөвшөөрөл өгсөн нь гол буруутан бололгүй яадаг юм, Буцааж зөөж тавиад байгаа машин техникийн эздийг хатуу шийтгэ!!!!!

  • З
    Зочин

    Түц буулгах ажлаа тууштай явуулаарай дахин байршуулаад байвал түцийнь хураа төмөр нүүр хүсээд бгаа хүмүүст харуул