БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/urtaa.png

Лхагва гарагт буюу энэ сарын 13-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын үед С.Одонтуяа тус яамны сайдаар ажиллаж байхад нь Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, хамтарсан ЗГ-аас Ардчилсан нам гарсантай холбогдуулан ийнхүү Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй аж.

Одоогоор дараагийн ТНБД-ыг томилоогүй байгаа бөгөөд түр хугацаанд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нь орлон ажиллах гэнэ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эммах

    Хит их амбицлаад байдаг сонин хүн бүүр

  • З
    Зочин

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

  • З
    Зочин

    Энэ яам улс төрийн тоглоом болж байна, дотроосоо олон жил ажилласан туршлагатай ажлаа мэддэг хүнийг Төрийн нарийн болгоосой.