Автобусанд бэлэн мөнгө болон банкны зориулалттай картаар зорчих иргэд суух бүрдээ 1000 төгрөг төлнө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:niitiin teever/бэлэн мөнгө1.png

Маргаашаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний шинэ тариф мөрдөгдөж эхлэх болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл өглөө. Тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж хэлэхдээ "Иргэд 1000 төгрөг төлөөд өдөрт дөрвөн удаа зорчихдоо тодорхой журам, нөхцөлтэй.

Өөрөөр хэлбэл, зөвхөн U-Money болон U-Money, арилжааны банкны хамтарсан карт уншуулж буй тохиолдолд энэхүү дамжин суулт хүчинтэй. Харин бэлэн мөнгөөр болон зөвхөн банкны зориулалттай картаар зорчиж байгаа тохиолдолд дамжин суулт үйлчлэхгүй бөгөөд суух бүрдээ 1000 төгрөг төлнө" гэсэн юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зөв шүү

    Зөв шүү, одоо зөвхөн 1,000 төгрөгний дэвсгэртээр үйлчилдэг болгох хэрэгтэй.

  • З
    Зочин

    За юу гэж дээ. Та нар нэг суурин дээрээ хэд эргэх юм аа. “Иргэд 1000₮-өөр өдөрт 4 удаа зорчино” гэж хотын эзэн хэлсэн. 1000:4=250₮. Нэг удаагийн төлбөр 250₮ болж байна.