“Ураны гэрээ байгуулах үед жагсаал зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд гадны бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/06/NewFolder/oyuuchuulganshine.png

УИХ-аар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтоолын төслийг танилцуулахдаа "Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсан нь нууц биш.

Сүүлийн өдрүүдэд Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам холбох гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд гадны бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй.

Энэ бол олон нийтэд нөлөөлөх ажил байсныг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газраас танилцуулсан хөгжлийн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн УЦС, Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулахыг дэмжсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд талархаж байна.

Цаг хугацаа явах тусам үнэн баримт, үнэн түүх цаасан дээр үлддэг. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ нь нийслэлд тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, ААН, иргэд ойлголтоо нэгтгэж, нийслэлийг дэмжих үндсэн оршил нь юм.

Хот бол өөрөө амьд организм. Ерөнхий сайдын шууд удирдлага дор хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн асуудал бол улстөржих асуудал биш" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ураны гэрээ хийх нь зөв 5 р цахилгаан станцаа хурдан барь хараат байдлаа чөлөөл цахилгааны

  • И
    Иргэн

    Таныг огцор гээд ард түмэн янз бүрээр тэмцээд байхад ямар ширэн нүүртэй чулуун зүрхтэй ард түмний эсрэг үйл ажиллагаа л явуулаад байх юмаа. Үйлийн үр гэж бий шүү үр удам ч есөн үеэрээ тамлагдаж амьдрах болно шүү.

  • И
    Иргэн

    Чи хэдэн үеэрээ урандаа тамлагдаж явна