Цахим сүлжээнд бусдыг ёс бус үгээр доромжилсон “Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/01/30 хоног.png

Өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад, шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон.

Иймд холбогдогч “Б”-г шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    үгээр доромжлох ч гайгүй хэргээ. цаана чинь хэлэлцүүлэг дээр зодоон болсон гэнэ. ард олон бухимдалтай байна

  • А
    ард түмэн

    Бурхан нь өөрөө аварчих байх өө..

  • З
    Зочин

    Хөөе юу гэсэн үг вэ Бурханы хүүг сулла