Ц.Даваасүрэн: С.Баяр зөнөжээ. Үлгэр зохиохоо больж үз, нүглээ мань мэт рүү чихэх нь ээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
40
legacy:davaasuren gishuun/давкаа.png

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа "Оюутолгой шиг зардал өсвөл яах вэ" гэж Ц.Даваасүрэн асууж сууна. 16 жилийн өмнө "Оюутолгой" компанийн 34 хувийг заавал ав, дараа нь 51 хувь болго" гэж дөвчигнөж байсан нөхдийн нэг нь энэ.

34 хувийн хор хөнөөлийг энэ мулгуу одоо л ойлгож байх шиг. Асар их үнэтэй сургалт болж" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "С.Баяр зөнөжээ. Миний хувьд баялаг 51 хувь байх ёстой, манайх хувиа үнэгүй авах ёстой гэсэн тэмцэл хийсэн. Гэтэл та 34 хувиа 1.8 тэрбум ам.доллараар зээлж авсан. Түүнийг чинь бид тэмцэж байж 2023 онд цайруулсан. Үлгэр зохиохоо больж үз, одоо бүр нүглээ мань мэт рүү чихэх нь ээ. Ийм л увайгүй луйварчин эх орныхоо эрх ашгаас урвана. Чи яаж ч гүтгэлэг хийгээд нүгэл чинь цайрахгүй. Яагаад гэвэл Оюутолгой Монголд ашиггүй гэдэг нь амьдралаар батлагдсан. Зээл төлдөг л компани шүү дээ.

Чиний хийсэн нүгэл дараа дараагийн төсөлд л гай болох бий гэсэн санааг хэлсэн хэрэг" гэж хариу тайлбар хийлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    10 хувийн адгийн даваасүрээн тэр хүүхдийн Найрамдал зуслангийн газраас хүртэл хумсалж авч хаус барьж амьдарч байгаа чинь хүүхдээ улсын зардлаар сургасан чинь тэгээд ариун явдал уу бузар минь

  • З
    Зочин

    Даваасүрэн бол жинхэнэ хорт могой

  • З
    Зочин

    Баяр бол аль хэдийнээ Барууны бизнесийн барьцаанд орсон пяздук.

  • З
    Зочин

    2 ижил эргүү зөнөг