Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:6778d8349978b.jpeg

Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин Г.Дамдиндоржийн хоттой мал руу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ. Тодруулбал,

Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хоттой мал руу 5 чоно сүрэглэн дайрч 103 мал ноцож сэгчсэний улмаас 80 мал үхсэн байна.

Малчдаас ирсэн дуудлагын дагуу Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргал, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Н.Цэрэнбалжид нар газар дээр нь очиж, зохих арга хэмжээ авч ажилласан байна. Иймд малчид, мал бүхий иргэдийг өвөлжөө, бэлчээр дэх малдаа сонор сэрэмжтэй байхыг Халиун сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтсээс онцгойлон анхаарууллаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чоно агнахын тулд эхлээд сумын БО-ны байцаагчид 200 мянган төгрөг төлж бичиг авна. Тэр бичигтэй хүнтэй чоно тааралдахгүй. Энэ нь зөв хамгаалалт шүү зөвшөөрөлгүй чоно агнавал 1 сая гаруй төгрөгийн торгууль төлбөр төлдөг болсон байна лээ Зөвхөн эвэртэн турайтан агнах эрхтэй

  • З
    Зочин

    ...зохих арга хэмжээ авч ажилласан...лаг юм аа, яг юү хийсэн бэ

  • И
    И

    Чоно, баавгайг агнаж болохгүй, ялтай, торгуультай гээд тэд мэддэг юм шиг малыг , хүнийг ч барьж байна