“ТОМ ДАРГА ирсэн учраас хурлыг ХОЙШЛУУЛЪЯ“ гээд сууж байдаг байнгын хорооны даргатайгаар “УТАА“-ны асуудал явахгүй. Наад АЖЛАА ӨГ“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Mendsaihan said/fgaga.jpg

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдлын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллийг сонсох байсан ч Шадар сайд томилолттой учраас мэдээллийг хойшлуулах санал гарав.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан уг саналыг эсэргүүцэж "Иргэдийг тавлаад "УГААР МЭДРЭГЧЭЭ АЖИЛЛУУЛАХГҮЙ, ТӨРӨӨС ӨГСӨН БУЯН ХИШГИЙГ ХАДГАНД ОРООГООД ТАВЬСАН УЧРААС УТАА НЭМЭГДЭЭД БАЙНА" гэдэг даргатай,

"ТОМ ДАРГА ирсэн учраас хурлыг ХОЙШЛУУЛЪЯ" гээд сууж байдаг байнгын хорооны даргатайгаар "УТАА"-ны асуудал явахгүй. Ийм байдлаар хурал удирдах гэж байгаа бол наад АЖЛАА ӨГ" гэв.

Сануулахад, мягмар гарагт УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Эмээ өвөө нар угаар мэдрэгчээ хадганд ороогоод далд хийчхэж байна" гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд байсан юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Зөв зүйл хэлсэн байна

  • З
    Зочин

    Энэ малигар хар сүүлийн үeд том том дуугарч зандарч ярьдаг болжээ. Дараагийн засагт сайд шаачих санаатай л байна уу.

  • З
    Зочин

    Мэндсайханы буруу шүү. Гадны хүмүүс ирээд орой буцна одоо амуудлаа тохироё гэвэл “үгүй би хуралтай” гээд байж болохгүй биз дээ. Мэндсайхан өөрөө сайд байсан хүн энэ зовлонг мэдэх л хүний нэг дээ. Хүрэлсүх саяхан сайд дарга нарыг загинасан. Үүний дараа “хоёрдугаар ээлжийхэн хоодон орох” гэж яарав бололтой.

    • З
      Зочин

      Тийм шүү.