З.Мэндсайхан: Томчууд ирсэн учраас хурал хойшлуулна гэж юу яриад байгаа юм. Ард түмэн чинь хамгийн том нь биш юм уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Mendsaihan said/JU5A5446.jpg

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар:

-Агаарын бохирдлын асуудлаар Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг,

-“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар хотын дарга Х.Нямбаатарын мэдээллийг сонсох байв.

Гэвч Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын даргаас чөлөө авсан, хотын дарга Х.Нямбаатар газ, хийн хоолойн асуудлаар хөрөнгө оруулагчидтай уулзаж буй учраас мэдээллийг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Байнгын хорооны дарга Б.Бейсен "Шадар сайд өчигдөр орой УИХ-ын даргад хэлээд чөлөө авсан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Орос руу явсан. Х.Нямбаатар даргын тухайд гурван улсын хөрөнгө оруулагч нар нь ирсэн байгаа юм байна. Газны асуудлыг шийдье гэсэн юм байна. Томчууд нь шөнийн цагаар буцаад явах юм байна. Шинжээч нар нь үлдээд газар дээр нь танилцах юм байна. Орлогч нь ирчихээд байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Томчууд ирсэн учраас хурал хойшлуулна гэж юу байдаг юм. Томчууд гэж хэн юм, ард түмэн чинь хамгийн том нь биш юм уу. Улаанбаатар хотын иргэд "Агаарын бохирдлоос болоод амьдрах эрх зөрчигдөөд үр хүүхдийн ханиад томуу хатгаа дийлдэхээ байлаа" гээд яриад байхад том дарга ирсэн учраас хурлыг хойшлуулна гэж юу яриад байгаа юм" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    irgen

    ene hun chin hediidee ard tumen gedeg bolchihoo ve

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Х
    Ховд

    Мэндсайханд Ганц боломж олдож дээ Хөөрхий.Ажилд цаг давхцах тохиолдол гарч л байдаг.Хотын даргын цаг давхардсан юм шиг бна.Хэлэлцэх асуудал мөн үү гэвэл Мөн.Цаг хугацааны хувьд бол Оройтсон асуудал.Хийх юмгүй шахуу Ордоны хэдэн сахиулуудын хувьд Хэлэлцүүлэг гэх үү,цуглаан гэх үү,ямарч гэсэн Хурал арай биш .Байцаалт маягийн ч юмуу даа,танилццулга ч юм уу.Ингэж ПОПОРЧ ажиллахгүй Андууд аа.Үйлдвэрт очоод хэрэглэгч нартай нь уулзчихаад Попорсон бол Яахав дээ гэмээр.

  • З
    Зочин

    Зсссс ховдын тэнэг хар юм попроод бай

  • Б
    Баяраа

    Нямбаатарыг АТГ д өгмөөр бна зуухны асуудлаар