Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, 1-р сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:tetgewriin zeel/67.png

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    😜😜😜😜😜☺️☺️

  • З
    Зочин

    Баярлалаа

  • З
    Зочин

    Гүй ээ ядаж гэрлийн мөнгөө нэмэгдлээр төлсөөр байдаг.нэмэгдэл 39к,гэрэл 59к

  • У
    Уранчимэг

    Хэнийг доромжлоод байгаа юм бол 540:000 ийг авдаг хүн зээлтэй байхад гар дээр 32000 мянгө л ирэх юм уу

  • З
    Зочин

    6% yu ch bish bolson doo. Tsahilgaan huns nemsen. 2 idej bolson honohgui verses garahgui huvtsas avahgui tuldaa hugshuul tegeshiij amidarch baigaa zailuul. Em tariand ni hurehgui hetsuu haragddag. Ur huuhed ni gaigui bol harj handdag tuldaa l baih. Nuguu tsagaan sar ni bolohoor Yana daa.

  • J
    Jigee

    Bayrlalaa