ЧУУЛГАН: Нийслэл дэх хувийн сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулах саналаа УИХ-ын гишүүн П.Сайнзориг эргүүлэн татлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:sainzorig gishuun/1205.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлд байрлаж буй хувийн хэвшлийн сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулж, хөдөө орон нутгийн дотуур байрны хангамжийг сайжруулах асуудлаар санал хураалт явуулах байв.

Дээрх саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг гаргасан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Тэгвэл санал гаргасан гишүүн П.Сайнзориг "Энэ удаадаа саналаа татаж байна. Цаашид шинэчлэл хийх шаардлагатай" гээд, санал эргүүлэн татлаа.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яагаад иим саналыг дэмждэггүй бнаа. бүүр ямар ч тэнэг хүн ойлгож дэмжих ёстой байтал хувийн сургуулиуд нт бүгд гишүүдийнх байдаг болохоор тийм бдаг байх доо

  • З
    Зочин

    хувийн сургуулиудыг дандаа томчуул эзэмшдэг болохоор дэмжихгүй бга биз луйварчингууд ш дээ Сайнзоригоо гантарч болохгүй шүү их зөв санал шүү үргэлжлүүлээрэй ард түмэн дэмжинэ шүү