ЦЕГ: Хятадын хоёр иргэнийг барьцаалж, нэг иргэний амийг хохироосон хэрэгт БНХАУ-ын хоёр, Монголын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:TSEG/337957244_158658866805446_8511417067967113677_n.png

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан болон тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын 1 иргэний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх тайлбарыг өглөө.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    niseh deer buuduulj aluulsan gesen baisan shde. iim hudlaa neg yuch boloogui um shig bitii bichij bai sdanuudaa. unen boditoor ni bich za?

  • Б
    Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг

    Hyatad hyn geheer mungutei gej hardag, tugj surtalchildag novshnuudaas bolj baigaa yum. Ard ni hichneen zyrh unchirch yldee bol. Hairan hyn. Hen ch baisan adilhan l hyn. Heleh ch yg alga.