Б.Баасандорж: УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:baasandorj ih hurlin ENBD/450190145_907747794730396_2536419433395707053_n copy.jpg

Өнгөрсөн баасан гарагт 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Дэгийн тухай хууль зөрчигдсөн, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийг зохиож танилцуулсан гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй. Ч.Лодойсамбуу гишүүний хэлж байгаа Дэгийн тухай хуулийн 13.2 буюу горимын саналтай холбоотой асуудлыг Анхдугаар чуулган дээр ч, ээлжит бус чуулган дээр ч танилцуулж байсан" гэх тайлбарыг өгөв.