Дундговь аймгийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилж, тамгыг нь хүлээлгэн өглөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:munkhchuluun/465146629_543145791680643_7377301513612843650_n.jpg

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны шийдвэрээр Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаараа Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилсноор өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авч, төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийлэн тамгаа гардаж авлаа.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2009 - 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн

2010 - 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга

2012 - 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016 - 2020 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,

2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,

2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга

2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.

2017 - 2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга

2022 - 2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар -ын даргаар тус тус ажиллаж байсан.