Н.Батсуурь аваргыг гарьд Ц.Бямба-Отгон руу салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн газраас дууджээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:batsuuri/батсуурь аварга.jpg

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 8-ын даваанд Монгол Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Ц.Бямба-Отгон нар барилдаж, аварга Н.Батсуурь өвдөг шороодсон.

Гэвч тэрбээр өвдөг шороодсоныхоо дараа Гарьд Ц.Бямба-Отгон руу салаавч гаргасан байж болзошгүй бөгөөд үүнд бөх сонирхогчид хийгээд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандсан юм. Тэгвэл Н.Батсуурь аваргыг уг асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас дуудсан талаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал,

"Ц.Бямба-Отгон Гарьдад унасан харамссан зургаа худалдаж авна. Зурагчдаа олж өгч тусална уу. Хан-Уулын цагдаагаас залгаж байна ир гэж" хэмээжээ.