Н.Алтанхуяг: Хятадаас 650 сая ам.долларын зээл авах асуудал орж ирж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Altanhuyag gishuun/SHB_2837.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гадаад өр зээлийн асуудлыг хөндлөө. Тэрбээр "Өчигдөр 650 сая ам.долларын зээл авна гээд орж ирж байна. Дайран дээр нь давс хийж болохгүй дээ. Гадаад өрийн асуудлаар хяналт шалгалтын Түр хороо байгуулъя. Энэ хороог би өөрөө ахалъя. Үүнд улстөр биш улс эх орны эрх ашигийн төлөө өр зээлийн асуудлаар яримаар байна. Бондыг бондоор дараад яваад байж болох уу. Болохгүй биздээ. Өнөөдрийг хүртэл зээл авчихаад ганц ч төгрөг хасаагүй. Төсвийнхөө алдагдлыг нэмээд яваад байх юм.

Мөн авсан зээлийнхээ үр ашиг, үр дүнг яримаар байна" хэмээлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Муухай луйварчин Алтанхуяг өөрөө л бондын мөнгийг анх АН-даа хувааж аваад ард түмний үр хойч төлнө биз гэж хэлсэн хулгайч. Одоо ийм хулгайч элдэв санаачилга гаргах хэрэггүй. Улам л их худлгай хийнэ гэсэн үг. Ургамалцэцэгээ баваад л сууж бай.