Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:Hurelsuh Erunhiilugch/206266235_755081668507043_3713971322699370238_n.jpg

Ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болжээ.

Сануулахад, Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бааий

    Ахмадуудад төрийн одонг нь өгөх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Энэ цэргийн дэслэгчийн хийдэг чадах ганц ажил нь юм байна

  • З
    Зочин

    Энэ шагнал нэртэй төмөр тараадаг хоцрогдсон юмаа одоо болиочээ. Энэ нэг шагнал тараах чинь өнөөдрийн нөхцөлд халдвар тараах томоохон шалтгаан болоод байна. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болох юм. Эрхэм ерөнхийлөгч та ийм мэдрэмжгүй юмуу? Эсвэл ийм хорлонтой юмуу?