МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд жүжигчин Н.Онон нэр дэвшиж байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
60
legacy:post/1610/onon.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тус зөвлөл нь 15 гишүүнтэй байдаг бөгөөд хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул ийнхүү хоёр хүний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Ерөнхийлөгч дөрвөн хүн санал болгож томилуулах эрхтэй бөгөөд Ерөнхийлөгчөөс санал болгосон соёл урлагийн чиглэлээр Ж.Соёл-Эрдэнэ, ёс заншлын чиглэлээр Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах санал оруулсан байна.

Уг асуудлыг хэлэлцэж байна.

Сануулахад,

Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн хүнийг Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ.

Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгоно гэж заажээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    арай арай, хүний эрхийг дээдлээч

    хүний эрхийг дээдлээч

  • А
    арай арай, хүний эрхийг дээдлээч

    хүний эрхийг дээдлээч

  • А
    арай арай, хүний эрхийг дээдлээч

    хүний эрхийг дээдлээч

  • А
    арай арай, хүний эрхийг дээдлээч

    хүний эрхийг дээдлээч

  • А
    арай арай, хүний эрхийг дээдлээч

    хүний эрхийг дээдлээч

  • З
    Зочин

    Хошин театрын хошин хүнээр яадаг бнаа?