Д.Монголхүүд “Хүний эрх хамгаалагч“-ийн өргөмжлөлийг гардуулав

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:post/12.01/264623595_272229991613016_1146773668419060751_n.jpg

Монгол Улсын их хурлаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Ардчилал, хүний эрхийн өдөр болгон тэмдэгдэж байхаар 2004 онд хуульчилжээ. Энэ өдөр АН-аас зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй индэр" цуглаанд УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөн дарга Д.Ганбат ирж үг хэллээ.

Тэрбээр "Хүний эрхийн энэхүү цуглааныг зохион байгуулахад хүртэл цагдаа хүчний байгууллагаас ямар нэг байдлаар саад учруулах гэж оролдож, үйл ажиллагаа явуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх маань Хүний эрхийн өдөр ч зөрчигдөж байгаад харамсаж буйгаа бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдээд, Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байнга зөрчигдөх болсныг сануулж, эрх нь зөрчигдөж буй аливаа үйлдлийг эрс эсэргүүцэн, хууль эрх зүйн шаардлагатай бүх шинэчлэлийг хийлгэхийн төлөө зүтгэнэ" гэнэ.

Мөн хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй залуу үеийнхэндээ талархал илэрхийлж, тэдний төлөөлөл болгон иргэн Д.Монголхүүд "Хүний эрх хамгаалагч"-ийн өргөмжлөлийг гардууллаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    захиалагч нь биелүүлэгчээ шагнаж бна

  • З
    ЗОЧИН

    ЯМАР ГАВЪЯАНЫ ШАГНАЛ ВЭ, ТӨРИЙН ХУУЛЬ САХИУЛАХ АЛБАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АРД ИРГЭД НИЙГМИЙН АМАР ТАЙВНЫ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВАА ЦАГДАА НАРЛУУ ЯМАР УЧИР УТГАГҮЙГЭЭР ГАЛЗУУ НОХОЙ МЭТ ДАЙРАН ДАВШИЛЖ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛСНИЙ ТӨЛӨӨ ЮУ

  • З
    ЗОЧИН

    шагнал өгч байгаа авч байгаа хошин шог л юм даа