Г.Занданшатар: Эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн МАН-д төрийн бүх эрх мэдлийг өглөө

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Zandanshatar/Zan.jpg

МАН-ын 30 дугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрбээр "МАН-ын 30 дугаар их хурал гадаад, дотоод орчны онцлогтой цаг үед болж байна. Нэгдүгээрт, өнгөрсөн зуунаа дүгнэж, шинэ зууны шинэ сэргэлтийн бодлогоо дэвшүүлэх түүхэн тэгш ойн жил болж байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бодлого дэвшүүлж, шинэчлэлүүдийг хэрэгжүүлж, шинэ зууны зан мөрөө тэгшитгэн засах түүхэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүндтэй цаг үед МАН-ын ээлжит их хурал болж байна.

Мөн ковидын үеийн хямралыг боломж болгон ашиглахаар дэлхийн улс орнууд өрсөлдөж, цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж байна. Цахим шилжилт эрчимтэй өргөжиж байна. Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох сахилга бат, ёс суртахуунтай хүмүүнлэг эрүүл нийгэм эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн үүрэг даалгавар өгч МАН-д төрийн бүх эрх мэдлийг өглөө" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрчимтэй хөгжлийг бүтээ гэсэн болохоос педофил Анандбазарыг хамгаал гэж сонгоогүй юм шүү. Занданшатар 1 тэрбумын хаусыг Анандбазараас авсан юм бол намын их хурал дээрээ үнэнэээ өчиж, суудлаа тавьж өг.

  • З
    зочин

    Цахимаар үйлчилнэ гэж сүржигнэчихээд нөгөө талаараа нийслэлд баахан олон хороо байгуулаад 300 гаруй орон тоо гаргаж байдаг. Хөгтэй. Эрх мэдэлтэй юм бол түгжрэл гэдэг тамаас яаралтай салгаа ч.