Ш.Адьшаа: “Богд Зонхова“ бурхны цогцолборыг Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар хамт санаачилсан болов уу гэж санаж байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:adishaa/зураг11 (41).jpg

32 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж буй Богд Зонхова бурхны хөшөө хэл ам дагуулаад буй. Тэгвэл уг хөшөө цогцолборыг анх 5.5 тэрбум төгрөгөөр барихаар санаачилсан гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа юм байна.

Тэрбээр энэ талаар тайлбар өгөхдөө "Би Богд Зонховын музейг санаачилсан нь үнэн. Анх 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Яагаад 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсныг мэдэхгүй байна. Сангийн яам л энэ асуудлыг оруулж ирсэн байх. Хамт санаачилсан гишүүдээ санахгүй байна. Бусдыг нь Соёлын яам болон, Сангийн яам, Засгийн газраас асуу. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хувьд чухал төсөл байсан. Хамт байсан гишүүдээ Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг хоёр байх гэж бодож байна" хэмээлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    Жамух

    Хаха хөшөө босгож яахнуу эд нар нээрээ хүн мөн үү дандаа үл бүтэх юм сэтгэж явахын

  • J
    Jamukh

    Нийгмийн хог шаарууд ууж идэж ханж цадахгүй маа

  • З
    Зочин

    Адьшаа бол гаалиас төрсөн тэрбумтан. Манайд авилгалчид мандан бадарч байгаа. Тэдний бүтээн байгуулалт гэж нохойн хөшөө, ажилладаггүй усан оргилуур, дүүжин тээвэр гэх мэт. Монгол улс иймэрхүү авилгалч луйвардчаас болж Авилгын индексээр дэлхийд 111-р байранд байгаа. Бусад орнууд авилгалчдаа зайлуулж, цаазалсан бол манайд тэд УИХ-д заларч байх жишээтэй.

  • T
    Tenegt

    Sanaachilsan gishuudee sanahgui geh shig tenegteed bnaa.