Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Гантөмөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо
Улс төрUBn teamУнших: 1 мин
00

Ардчилсан намын ҮБХ хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг сонголоо.
Тэрбээр "Ардчилсан нам одоо дотоод зөрчил, маргаан гэдэг асуудлын тухай ярилцахгүй. Би таван асуудалд төвлөрч, хариуцлага, сахилга баттай ажиллана" гэлээ.
Л.Гантөмөрийг дээрх албан тушаалд томилох саналыг АН-ын дарга О.Цогтгэрэл санал болгосон юм.



