Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таванбогдын урд замд осол гарч, нэг хүн амиа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таванбогдын урд замд зам тээврийн осол болж нэг хүн бэртэж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын газар автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдрийн 06.13 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан 06.16 цагт очиж, Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж, Сонгинохайрхан дүүргийн иргэн 38 настай, эрэгтэй Б-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсан байсан бол 33 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.

ЭМЯ: Улаанбаатарт 12 хүнээс коронавиурсний халдвар илэрлээ
ЭМЯ: Улаанбаатарт 12 хүнээс коронавиурсний халдвар илэрлээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.