Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утаснаас интэрнэтэд холбогдох хэрэглэгчийн тоо огцом өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монгол Улсад гар утаснаас интернетэд холбогддог хэрэглэгчийн тоо 2020 оны мэдээллээр 40.2 хувь болж огцом өсжээ.

Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд манай улсын интернет хэрэглэгчийн 73 хувь нь зөөврийн болон суурин компьютероос, 25 хувь нь гар утаснаас, нэг хувь нь таблет ашиглан интернетэд холбогдож байв.

Хоёр жилийн дотор ухаалаг гар утасны хэрэглээ ийнхүү өссөн нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, хөдөлмөр зүтгэл юм. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид 4G, WiFi  сүлжээ байгуулж, гадаадаас интернетийн урсгалыг аль болох хямд үнээр түрээслэх гэрээ хэлэлцээ хийж, сонирхолтой контентийн сан бий болгохоор ажиллаж байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэдээлэлд дурджээ. 

Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж байна
Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж байна
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.