Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Шүүхийн тухай хуулийг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 53 секунд

УИХ -ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуулж, Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн гэж үзэж буй. Уг хуульд шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн юм байна. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм.

Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, Гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгоно.  Тиймээс шүүгчдийн цалин одоогийн төвшнөөсөө буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч зохих хэмжээнд очно гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Та бид шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ги шүүд, эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Үндсэн хуулийг амилуулах, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрх зүй хангагдлаа. УИХ д суудалтай бүх намууд, бие даагчид ойлголцлыг  тэргүүнд тавьж, Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгдмэл санаатай ажилласан явдал талархал илэрхийлье.

Олон улсын сайн туршлага, мэргэжилтэн, судлаачид, шүүгчдийн саналыг тусгахад хичээн зүгтгэсэн С.Бямбацогт даргатай Хууль зүйн байнгын хороо, ажлын хэсгийг ахалж ажилласан Б.Энхбаяр гишүүнтэй багт талархал илэрхийлье.

Хуульд эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэргээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Шүүгчид хэн нэгэн нөлөөлөх оролдлогыг хаасан, хууль зөрчсөн шүүгчид сахилгын бусад шийтгэл ногдуулахаар эрх, үүргийг тодотголоо. Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгчийг ил тодоор сонгон шалгаруулна.  Шүүхэд шатлан дэвшин зарчмыг баримтална.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч бус гишүүнийг томилгооны сонсголоор заавал оруулж, батлахаар болсон нь чухал зохицуулалт болсон.

Шүүгчээс мэргэжлийн шалгалтаас гадна зан төлөвийн шалгалт авна. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээдэг болно.

Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага,  шүүгчдийн төдийгүй хүн бүрийн оролцоо чухал.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслөөс мөн тодорхой заалтууд энэхүү хуулийн төсөлд тусгалаа мөн олсон. Хуулийн төслийг санаачилсан Хууль зүй, дотоод хэргийн яам  идэвхитэй оролцлоо. Мөн Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Цогт нар онцгой чармайлт гарган ажилласанд талархал илэрхийлж байна.

Энэ өдрөөс эхлээд шинэ хуулийг хаа, хаанаа сайн ойлгож, эрх мэдлийн ариун журамт үүрэг, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд хангаж ажиллахыг нийт шүүгчиддээ уриалж байна” гэв.

 

БНСУ-аас 165 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
БНСУ-аас 165 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
 
ЦЕГ: Гэрээсээ гараад сураггүй алга болсон өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
ЦЕГ: Гэрээсээ гараад сураггүй алга болсон өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.