Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын анхны ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

“Эхлэл” брэнд  монгол хүний хэрэглээнд тохирсон гар утсыг бүтээхээр ажиллаж байна. Гар утасны суурь системийг 100 хувь монгол программистууд бүтээж байгаагаараа онцлог бөгөөд  эхний гар утсаа энэ оны наймдугаар сарын 18-нд хэрэглэгчийн гарт хүргэхээр ажиллаж байна.

Монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн гар утас үйлдвэрлэхээр нийт 11 мэргэжилтэн 2 жилийн хугацаанд ажиллаж байна. 16-28 насны эдгээр залуус Монголдоо үйлдвэрлэх гар утасны загвараа “Hulan-21” хэмээн нэрлэсэн бөгөөд 21 нь энэ оныг, “Hulan” гэдэг нь Чингис хааны хамгийн хайртай хатны нэрийг илэрхийлж буй аж.
Тус утасны хамгийн дээд үнэ нь 900 мянган төгрөг юм байна. “Ehlel” brand нь гар утасны дагалдах хэрэгсэл чихэвч, цэнэглэгч үйлдвэрлэдэг. Гар утасны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэх явцад ухаалаг утас үйлдвэрлэх эсэх талаар санал хүсэлт их ирүүлдэг байсан байна. Одоогоор, үйлдвэрлэлийн шатандаа ороход бэлэн болоод байгаа бөгөөд техникийн шинжилгээ төлөвлөгөө нарийн тодорхойлолтуудаа гарган судалгааны шатыг дуусгаад байгаа юм байна. Түүхий эдийн хувьд, 80 хувь нь гадных, 20 хувийг дотооддоо бүтээж байгаа аж.

Үйлдлийн систем нь хамгийн сүүлийн үеийнх “Android-11” ашиглана. Мөн монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан программууд суух юм. Мөн “Hulan-21”-ийг  Монгол залуусын хийсэн аппликейшнээр баяжуулах юм байна. Цаашдаа тус брэндийг гадаадад гаргах зорилготой ажиллаж байна.

Б.Цэрэнлхам: Коронавирус эхийн сүүгээр дамжиж халдварлахгүй
Б.Цэрэнлхам: Коронавирус эхийн сүүгээр дамжиж халдварлахгүй
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.