Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 халдварын эсрэг “нөлөөтэй“ болон “сөрөг нөлөөтэй“ эмүүд

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 41 секунд

Коронавирусийн эсрэг эмийн олон судалгаа дэлхийн улс орнуудад хийгдэж байна. Одоогийн байдлаар өмнө нь бүтээсэн вирусийн эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэж байгаа юм. Тухайлбал, вирусийн үржлийг зогсоох эм: Remdesivir, Favipiravir, Lopinavir/ Ritonavir, Hydroxychloroquine, Ivermectin.

КОВИД-19 ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХЭРЭГЛЭХЭД ҮР ДҮНТЭЙ ЭМҮҮД

Remdesivir: АНУ-ын Хүнс, эмийн агентлаг энэ оны тавдугаар сарын 1-нд Remdesivir эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Мөн Япон улсын Эрүүл мэндийн яам 3 хоногийн хугацаанд яаралтай горимоор Ковид-19-ийн эсрэг хэрэглэх албан ёсны эмийн зөвшөөрөл өгсөн байна. Уг эмийг Ковид-19-ийн улмаас хүндэрсэн өвчтөнд 5-10 өдөр хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Favipiravir: Favipiravir нь Фүжифилм Тоямасайэнсү компанийн үйлдвэрлэсэн томуугийн эсрэг үйлчилгээтэй эм, анх 2014 онд Япон улсын холбогдох байгууллагаас тодорхой хязгаарлалттай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан байна. Ковид-19-ийн эхний үед хэрэглэснээр үр дүнтэй нь тогтоогдсон байна. Ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлөх магадлалтай тул жирэмсэн өвчтөнд хэрэглэхийг хязгаарласан байна.

Hydroxychloroquine: Халуун орны хумхаа өвчинд үр дүнтэй эм бөгөөд Ковид-19-ийн эсрэг үйлчилгээтэй гэж Европ, АНУ-ын судлаачид үзсэн хэдий ч 671 эмнэлэг хамруулсан судалгаагаар зүрхний хэм алдагдал 2 дахин, нас баралт 35% нэмэгдсэн тул сайн нягтлах шаардлагатай гэж АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдэгдээд байна.

Dexamethasone: Оксфордын их сургуулийн судлаачид үүнийг Ковид-19-ийн халдвартай хүмүүсийн амийг аврахад сайн нөлөөтэй гэж дүгнэсэн байна.

Европын орнуудад Ковид-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд ердийн антибиотикууд болох азитромицин эсвэл амоксициллинийг өвчтөнд бичиж өгнө. Харин эерэг гарвал түүнийг тусгаарлаж, фторхинолонам болон арбидолоор эмчилж эхэлдэг байна. Түүнчлэн ДОХ-ын халдвартай өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэглэж буй лопинавир болон Эбола, Марбургийн вирусийн халдварыг эмчлэх зорилгоор гарган авсан ремдезивирийг хэрэглэж байгаа юмГэртээ хөнгөн шинж тэмдгийг эмчилж байгаа хүмүүс ацетаминофен ууж, тааламжгүй байвал халууралтыг бууруулах боломжтой боловч энэ нь өвчнийг бүрэн эдгээж, амьсгалын замын шинж тэмдгийг хөнгөвчлөхгүй.

КОВИД-19 ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХЭРЭГЛЭХЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ЭМҮҮД

Үрэвслийн эсрэг эм /ибупрофен, кортизон, напроксен зэрэг/ хэрэглэх нь өвчнийг хүндрүүлэх хүчин зүйл болж болзошгүй. Иймд хэрвээ та халуунтай байгаа бол парацетамол уух хэрэгтэй.

Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд өвчний шинж тэмдгийг арилгах гэдэсний эм болон хамар амны цацлага хэрэглэхээс зайлсхийхийг Америзийн эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. Халдвар авсан үед бөөлжих, суулгах нь ходоод гэдэснээс нян бактери гаргах шаардлагатайг илтгэдэг учир үүнд саад болох хэрэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл биеэс халдвар гарах явцад эм саад болох юм. Харин цацлага багтраа өвчингүй хүн хэрэглэвэл зүрх судасны хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

Архи, хлор эсвэл ариутгалын бодис нь таны биед аль хэдийн орсон вирусыг устгахгүй. Түүнчлэн томуугийн эсрэг вакцин ба уушгины хатгалгааны эсрэг вакцин нь Ковид-19-ээс хамгаалахгүйг анхаараарай.

Юу байна вийкнд: Оюутолгой ашиггүй төсөл болж, Шонхор Таурын АН шүүх дээр яллаа
Юу байна вийкнд: Оюутолгой ашиггүй төсөл болж, Шонхор Таурын АН шүүх дээр яллаа
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.