Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Томуугийн шинж тэмдэг илэрсэн иргэд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсад он гарснаас хойш томуугийн вирус орчилд ороогүй байгаа тул томуугийн вирусний шинж тэмдэг илэрсэн хүн коронавирусний халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж, өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр, “Томуугийн вирусний шинж тэмдэг илэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад яаран очихгүйгээр 100, 119 дугаарын утсаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй. Томуугийн вирус орчилд ороогүй байгаа үед амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх нь коронавирусээр халдварласан байх өндөр магадлалтай гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Мөн Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт сүүлийн 24-38 хоногт коронавирус илрээгүй тул дээрх аймгуудад коронавирусний халдварыг бүрэн хяналтадаа авсан гэж үзэж болно хэмээсэн юм.

ТҮК-ийн зургаан ажилтнаас халдвар илэрчээ
ТҮК-ийн зургаан ажилтнаас халдвар илэрчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.