Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 1.4 сая иргэн QR код уншуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс 136 мянга гаруй нь өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Тодруулбал, нэг сарын хугацаанд нийслэлийн нэг сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулж, үйлчилгээ авсан байна.

Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол ч байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж буйн илрэл аж.

Түүнчлэн байгууллагууд QR кодоо үүсгэж, үүдэн дээрээ байршуулсан ч иргэд түүнийг уншуулахгүй байх, аж ахуй нэгж, албан байгууллагууд үйлчлүүлэгчид болон байгууллага руу нэвтэрч буй иргэдийн QR кодыг зайлшгүй уншуулахад шаардлага тавьж ажилладаггүй зөрчлүүд ч гарсаар байна.

Уг мэдээллийн систем нь цар тахлын дэгдэлтийн үед олон улсын жишгийн дагуу халдвар тээгчийн зорчсон, үйлчлүүлсэн байршлыг тогтоох, шууд болон дам хавьтлуудыг тогтоох эрсдэл үүсвэл цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах ач холбогдолтой. Иймд нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлж, иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ
“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.