Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2021.01.15/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 үзэгчийн өмнө явагдлаа.

Энэ удаагийн хацү башёгийн эхлэлийг муу тавиад буй зүүний манлай озэки Такакэйшо маэгаширагийн гуравт эрэмбэтэй Оношотой тааран барилдсан ч дахин өвдөг шороодов. Ёкозүна цол горилж буй Такакэйшо нэг даваа, таван унааай боллоо. Харин барууны манлай озэки Шодай маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Точиношинг давж, таван даваа, нэг унаатай болсон бол залуу озэки Асанояама маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Такарафүжид өвдөг шороодлоо. Асанояама гурван даваа, гурван унаатай яваа юм.

Монгол бөхчүүдийн хувьд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайэйшотой тааран барилдсан ч унав. Тэрүнофүжи гурван унаа, гурван даваатай башёг үргэлжлүүлж байгаа бол Дайэйшо нэг ч унаагүй зургаан даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Харин маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Таканошог, маэгаширагийн наймд эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зургаад эрэмбэтэй Кагаяагиг тус тус давжээ.

Харин башёг сайн эхлүүлсэн Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 15-д эрэмбэтэй Котонакавад өвдөг шороодож, башёг тааруу эхлүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн жүрёогийн долоод эрэмбэтэй Нишикигиг давж хацү башёгийн анхны даваагаа авлаа.

Замын хажуугийн гэрлийн шон мөргөж, осолджээ
Замын хажуугийн гэрлийн шон мөргөж, осолджээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.