Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ тэргүүн хатагтай Мишель Обамагийн ажлыг залгамжилна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байдены гэргий Жилл Байден ирэх долоо хоногт албан ёсоор шинэ тэргүүн хатагтай болмогцоо хийх ажлуудынхаа зах зухаас хуваалцлаа. Тэрбээр энэ сарын 14-нд  өөрийн туслахуудын тоог нэмж, Мишель Обамагийн хэрэгжүүлж байсан цэргүүдийн ар гэрийнхнийг дэмжих хөтөлбөрийг сэргээн үргэлжлүүлэхээ амласан байна.

Шинэ тэргүүн хатагтайн шинээр ажилд авсан хүмүүсийн дунд 37 настай Рори Бросиус багтжээ. Тэрбээр Байден, Обама нарын санаачлан эхлүүлж байсан хүчний байгууллагууд, ахмад дайчид, тэдний ар гэрийнхнийг дэмжих “Joining Forces”хамтралын гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Бросиус өмнө нь хамтралын дэд захирал байсан бөгөөд өдгөө Жо Байдены эрх мэдэл хүлээн авах багт ажиллаж байна. Тэрбээр “Цэргийнхний ар гэрт үргэлж тусламж хэрэгтэй байдаг. Тэдэнд туслах үйл ажиллагаа маань багагүй хугацаанд тасалдсан тул дараагийн хэдэн сардаа бид эхний ээлжинд сонсох, судлах ажлуудаа эхлүүлнэ. Би өөрөө ахмад дайчны гэргий. Тиймээс өөрөө зорилтот бүлгийнхээ нэг хэсэг болохоор энэ ажлыг маш их сэтгэл гарган хийх болно” хэмээв.

Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа
Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.