Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК, НОК-ын өргөтгөсөн хуралдаан боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр /2021.01.16/ ажиллах үеэр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Мөн Нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн. Зарим дүүргийн онцгой комиссын дарга нартай болон товчоодод ажиллаж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдон санал солилцсон юм. Тухайлбал, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар Covid-19 тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал -10 градусаас бууна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмжөөр агаарын хэм -10 градусаас бага байх үед ариутгал, халдваргүйтгэлийг онцгойлон анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс дүүргүүд дулааны улиралд хийх урьдчилсан ариутгал халдваргүйтгэлийн  бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай байна. Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэлд онцгойлон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай" хэмээв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн  болон дүүргүүдийн  эрүүл мэндийн газар  маш сайн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт  PCR шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах,  цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон  анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд Мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж хэллээ.

Мөн цаашид үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар онцгой комиссын гишүүд санал солилцсон юм. Шадар сайдын зүгээс аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд дахин хяналт тавих, иргэдийн QR код ашиглах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосон үеэс буюу 2020 оны нэгдүгээр сарын 11-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд нийслэлээр 86436 тээврийн хэрэгслээр 225248 мянган зорчигч гарсан байна.

Эмгэнэл: Дэд хурандаа Л.Сүрэнжав таалал төгслөө
Эмгэнэл: Дэд хурандаа Л.Сүрэнжав таалал төгслөө
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.