Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран байлдааны шинэхөлөг онгоцнуудаа танилцуулав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

Иран улс түүхэндээ хамгийн томд тооцогдох, цэргийн шинэ хөлөг онгоцнуудаа танилцуулсныг IRNA агентлаг уламжлав.

Нисдэг тэрэг тээгч Макран хөлөг онгоц нь Энэтхэгийн далайн хойд хэсэг, Баб-эль хөвөгч бааз болох юм. Үүн дээр зургаан нисдэг тэрэг, хурдны завинууд, тэнгисийн цэргийн тусгай албаны отрядууд байрлах боломжтой. Хоёр дахь нь пуужин тээгч Зерех хөлөг. Эдгээр хөлөг онгоц хоёулаа зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж, Оманы булан дахь Ираны тэнгисийн цэргийн хүчний пуужинт Эктедар цэргийн сургуулилалтад оролцох болжээ.

Уг сургуулилалт хоёр өдөр үргэлжлэх аж. Эл арга хэмжээг тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Абдолрахим Мусави нар удирдах гэнэ. Үүнээс өмнө эдгээр хөлөг онгоц тэнгисийн ойр болон алсын бүсэд туршилт хийжээ. Ойрын жилүүдэд ийм ангиллын бусад хөлөг онгоцыг ашиглаж эхэлнэ гэж Ираны Тэнгисийн цэргийн хүчний командлагч Хосейн Ханзади мэдэгдсэн байна.

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн хурал
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн хурал
 
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.