Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай лам цахимаар Грета Тунбергтэй ярилцжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн долоох хоногт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуу идэвхтэн Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцжээ. ЭНэхүү уулзалтыг “Mind and Life” институт зохион байгуулсан бөгөөд Уэллэсли коллежийн захирал Диана Чапман Уолш удирдаж явуулсан байна.

Тэднээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн тухай засгийн газар хоорондын зөвлөлийн ахлах сэтгүүлч, 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт Уильям Мумав, Арктикийн нэрт эрдэмтэн Сюзан Натали нар зочноор оролцов.

Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам бүр нэмэгдэж буй энэхүү хямралыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, дэлхийн хэмжээнд олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг онцолжээ.

Иран байлдааны шинэхөлөг онгоцнуудаа танилцуулав
Иран байлдааны шинэхөлөг онгоцнуудаа танилцуулав
 
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.