Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын эрвээхэйн тоо цөөрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Европын 17 нэр, төрлийн эрвээхэйн тоо 1990 оноос хойш 39 хувиар цөөрснийг Нидерландад төвтэй, энэхүү шавжийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд тогтоожээ. АНУ-ын ШУА-ийн PNAS сэтгүүлд бичсэнээс үзвэр Нидерландын эрвээхэйн тоо дээр дурдсан хугацаанаас хойш 50 хувиар багассан байна. Тэгвэл Британид тус шавжийн тоо 1976 оноос хойш 50 хувиар буурчээ.

Эрвээхэйн төрлүүдийн 30 хувь нь идээшдэг газар нутгаа тэлж, тоо нь өссөн аж. Иймд зарим төрөл зүйл газар нуьаггүй болоход хүрсэн байж болзошгүй байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европын орнууд дахь эрвээхэйн тоо нь цөөрсөн нь хөдөө аж ахуй хөгжин, агаар, ус химийн бодисоор бохирдсонтой болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Гэдэсний бактериуд чухал үүрэгтэй
Гэдэсний бактериуд чухал үүрэгтэй
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.